Английн аварга Manchester City багийн залуу тоглогч Куртни Меппен-Уолтер шоронд 16 сар хоригдох ял авлаа. Хөлбөмбөгчин залуу өнгөрсөн оны есдүгээр сард Манчестер хотын гудамжинд гарсан ослын буруутан болсон аж. Тэрбээр унаж явсан машиныхаа хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин хэтрүүлсэн байна. Түүний мөргөсөн машины жолооч, зорчигч хоёр амиа алджээ.
Саяхнаас хөлбөмбөгчин болсон энэ залуу 2010 оноос тус багийн гишүүн болсон ч гарааны бүрэлдэхүүнд орж ганц ч удаа тоглоогүй байжээ. Тэгэхдээ 18 хүртэлх насныхны шигшээ багийн ахлагч байсан бөгөөд 17 удаа тоглосон байв. Manchester City баг түүнтэй байгуулсан гэрээгээ сунгахгүй бололтой.