Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн даваа гаригт Өмнөговь аймгийн харьяат 46 настай Н гэх эмэгтэй хууль зөрчин онц их хэмжээний юань биедээ авч орж ирэх гэж байсныг хил, гаалийн ажилтнууд илрүүлэн Тагнуулын байгууллагаар шалгуулахаар шилжүүллээ. Гаалийн байцаагчид “УАЗ-469” маркийн 68-88 ДГО улсын дугаартай автомашиныг шалгаад уг хууль бус үйлдлийг илрүүлсэн гэнэ.
Энэ талаар орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас лавлахад “Замын- Үүд, Эрээний хооронд жирийн өдрүүдэд 600 гаруй, ачаалалтай үедээ 700-800 авто машин өдөрт ачаа тээвэрлэдэг. Гаалийн байцаагч нар тэр олон машиныг нэг бүрчлэн шалгах боломж байдаггүй учраас иргэдийн аман мэдээллээр л ачааг бүртгэж, мэдүүлэг бичдэг. Уг хэргийн тухайд Өмнөговь аймгийн харьяат эмэгтэй нэг зуун сая 900 мянган юань хилээр оруулах гэж байсан.
Тэрбээр ноолуур авах зорилгоор хүний мөнгө авч явсан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ түүнийг ноолуур авах нэрээр мөнгө угаах гэж байсан байж болзошгүй гэж сэжиглэн шалгаж эхэлсэн. Монгол Улс, БНХАУ-ын хилээр биедээ тав хүртэл сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань авч явж болдог” гэсэн юм.
Г.РАВЖАА