Сүхбаатар дүүргийн шүүх Д.Нямаа гэх эмэгтэйг жирийн дэглэмтэй ангид 10 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ. Тэрбээр оюутан залуусыг ӨМӨЗО-ны Хөх хотод хэлний бэлтгэл болон их, дээд сургуульд бакалавр, магистрын ангид оруулж өгнө хэмээн зар сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, иргэдийг залилж байжээ. Мөн багагүй хэмжээний мөнгө авч, цэцэрлэгийн багшийн хуурамч үнэмлэх хэвлэн иргэдийг хохироосон юм байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлц үүлгийн үеэр шүүгдэгч Д.Нямаа нь 65 иргэд 29.8 сая төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Шүүх хуралд улсын яллагчаар оролцсон НПГ-ын хяналтын прокурор С.Батжаргал шүүгдэгч Д.Нямаад 13 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүн дээрх ялыг ногдуулсан юм.