Хилийн 0101 дүгээр ангийн хариуцсан хилийн хэсэгт “Хьюндай Верна” маркийн 43-31 СЭА улсын дугаартай суудлын автомашинтай гадаадын иргэд нэвтэрчээ.
Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу гадаад, дотоодын иргэд хилийн бүсэд нэвтрэхдээ холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч зорчих ёстой. Гэтэл дээрх иргэд ямар ч зөвшөөрөл аваагүй байсан гэнэ. Тэд хилийн шугам дагуу гэрэл зураг авч, дүрс бичлэг хийж байсныг хилчид илрүүлэн саатуулсан байна.
Хилчид БНСУ-ын иргэдийн энэ үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд За хир гааны хариуцлагын тухай хуулийн да гуу торгож, авсан гэрэл зураг, дүрс бич лэгийг устгаж, хи лийн болон хил орчмын дэглэм дахин зөрчихгүй байх талаар анхааруу лаад явуулжээ.
Г.ОРЧЛОН