Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт өнгөрсөн сард хэд хэдэн айлд хулгайч орж, цахилгаан хэрэгсэл, үнэт эдлэлийг нь авч одсон хэрэг удаа дараа гарчээ. Тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд нэлээд эрэн сурвалжилсны дүнд дээрх хорооны айлуудыг ухсан гэмт этгээд нь эмэгтэй хүн болохыг тогтоосон байна. Сэжигтэн О эрхэлсэн ажилгүй нэгэн бөгөөд одоогоор 4-5 айлаас хулгай хийснээ мөрдөн байцаагчид мэдүүлсэн гэнэ. Тэрбээр эзэнгүй айлд орж компьютер, зурагт, шарах шүүгээ, алт үнэт эдлэл зэрэг эд зүйлийг авдаг, хэргийг ганцаараа үйлдэж байсан гэнэ.