Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ажилтнууд шаргуу хөөцөлдсөний дүнд Шаргаморьтын зуслангийн эзгүй байруудыг тоносон Д гэгч этгээдийг хамсаатнуудынх нь хамтаар баривчилсан байна. Гэмт этгээдүүд 2012 оны арваннэг, арванхоёрдугаар сард иргэн Б, О, Л, О нарын Шаргаморьт дахь зуслангийн байшингаас тавилга, мужааны багаж, үнэд хүрч амархан борлогдох эд зүйлсийг нь хулгайлсан аж.
Түүнээс гадна өнгөрсөн сард иргэн П-ийн зуслангийн байрнаас эд зүйл хулгайлж, гэмт үйлдлээ нуухын тулд байшинг нь галдан шатаасан байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд өөр олон хэрэгт холбоотой байж болзошгүй нь тогтоогдож байгаа гэнэ. Анхны мэдүүлгээрээ хүлээсэн нь дээрх үйлдлүүд гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Г.РАВЖАА