“Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг албан тушаалаа ашиглан үнэгүйдүүлж авсан нь гурван шатны шүүхээс тогтоогдоод байгаа Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ШШГЕГ-ын харьяа Дамжин өнгөрүүлэх 401 дүгээр ангид хэд хоногийн өмнө шилжүүлсэн. Тэрбээр тус ангид хоол идэхгүй, эмчилгээ хийлгэхгүй өлсгөлөн зарлаад байсан билээ.
Түүнийг Дамжин өнгөрүүлэх ангид хэд хоног байлгасны эцэст хорих ангид хуваарилсныг уржигдар 22.00 цагийн үед хүргэсэн гэнэ. Н.Энхбаярыг ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангид жирийн дэглэмтэй нөхцөлд ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Тус анги хуучнаар Ганц худагийн Цагдан хорих төвийн байранд байрладаг юм.
Г.ЦОЛМОН