Авлигатай тэмцэх газраас 2012 онд хийсэн ажил, мөрдсөн хэрэг, хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийн та лаар хэвлэлийнхэнд мэдээллээ. УИХ-аас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулж, өнгөрсөн оноос албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхлээд байгаа. Энэ сарын 1-нээс ирэх сарын 15-нд дээрх мэдүүлгийн шинэчилсэн бүртгэл явуулж буй юм. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж өнгөрсөн оны наймдугаар сард хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчилж бүртгэсэн бөгөөд хуулиар мэдүүлэг гаргах үүрэгтэй албан тушаалтнуудын 99.79 хувь нь гаргажээ.
Уг мэдүүлгээ гаргаагүй болон хугацаа хожимдуулсан 22 байгууллагын 61 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Тэдний дөрвийг ажлаас халж, 26 хүнд сануулж, 18 хүнд анхааруулж, 12 хүнд хариуцлага тооцох боломжгүй үлджээ. АТГ-аас дээрх хуулийн хэрэгжилтийг шалгаад МТШХХГ, МХЕГ, ТӨХ, Газрын тосны газар, ГХГЗЗГ-ынхнаас 809 зөрчил илрүүлсэн аж. Түүнээс гадна 2012 оны сонгуулийн үр дүнд төрийн болон улс төрийн албанд олон хүн шинээр ажиллах болсон. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс урьдчилсан мэдүүлэг гаргах хуультай. Үүний дагуу өнгөрсөн онд нэр дэвшсэн 3232 хүн урьдчилсан мэдүүлэг гаргаснаас ашиг сонирхлын зөрчилтэй байж боло хуйц 274 хүнийг холбогдох байгууллагад нь анхааруулжээ. Гэтэл зарим байгууллага хууль зөрчин, тэдгээр хүмүүсийг томилсон гэж АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан П.Билгүүн мэдээллээ.
Тэдний дунд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй, энэ талаараа нийгмийн тэргүүн эгнээнд байх ёстой Улсын ерөнхий прокурорын газрын ажилтнууд байгаа аж. Тус газар прокурорын албан тушаалд найман хүн томилсон бөгөөд тэдний зургаа нь дээрх хуулийг зөрчжээ. Мөн ҮХААЯ, БХЯ, Архангай, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт томилогдсон хүмүүс хууль зөрчсөн гэнэ.
Г.ЦОЛМОН