Гаалийн ерөнхий газар 2012 онд гарсан хэрэг зөрчлийн талаарх статистик мэдээлэл гаргажээ. Гаалийн байгууллага өнгөрсөн онд 3198 зөрчил илрүүлж, хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 49 хэрэг илрүүлсэн бөгөөд нийт 356.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.5 сая төгрөгийн барааг улсын орлого болгон хурааж, 292.4 сая төгрөгийн бараа саатуулаад байгаа аж.
Түүнчлэн улсын орлогод 1.4 их наяд төгрөг тушааж, 20 тэрбум төгрөгийг татварын орлогод нөхөн төлүүлсэн байна. Харин энэ жил 2.3 их наяд төгрөгийг улсын орлогод төвлөрүүлэхээр төлөвлөсөн гэнэ. 3198 зөрчлийн гуравны нэг нь татвараас зайлсхийх, санаатайгаар гаалийн мэдүүлэггүй бараа бүтээгдэхүүн оруулахыг завдсан хэрэг байжээ.
Т.САЙНАА