Нэмэгдсэн өртгийн албан тат варын падааныг хууль бусаар олж авч, татвараас зайлсхийж байсан 2000 компанийн удирдлага, санхүүгийн албаныханд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Мөрдөн байцаалтын явцад НӨАТаас зайлсхийж байсан компаниудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж хууль тогтоох байгууллагаас Татварын өршөөлийн хууль гаргах талаар судалгаа хийж байгаа сурагтай.
Үүнтэй холбоотойгоор зарим компа нийн асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжийг хууль хяналтын байгууллага судалж байгаа аж. Бидний авсан мэдээллээр 175 саяас доош хэмжээний татвараас зайлсхийсэн компанийн асуудлыг Татварын ерөнхий газар шийдвэрлэх чиглэл өгсөн гэнэ. Харин түүнээс дээш хэмжээний татвараас зайлсхийсэн компанийн удирдлагыг улсад учруулсан хохирлоо төлбөл хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор төлөвлөж буй сурагтай. Гэвч прокурорын байгууллага энэ асуудлыг зөвшөөрөхгүй байгаа гэнэ.