АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд гэмт хэргийн шинжтэй 357 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаад, 73-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 124-ийг харьяаллын дагуу мөр дөн шалгах чиглэлийн бусад байгууллагад шилжүүлжээ. АТГ-ын мөрдөн байцаагч нар 293 холбог догч той, 534 үйлдэлтэй 164 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байна. Энэ тоо 2011 оныхоос 13.4 хувиар өсчээ. Эрүү гийн 33 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэ хээр, 33-ыг хэрэгсэхгүй болгох саналтай гаар прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. АТГ-ын мөрдсөн хэргээс прокурорын байгууллагынхан 38 шүүгдэгчид холбогдох 12 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 21 хүнийг хорих ялаар шийтгэсэн байна.
Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоохыг хүссэн захидал Интерполд илгээсэнтэй холбогдуулан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж буй юм. Манайхаас Интерпол руу хүсэлт явуулсны дагуу Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очир нарын хэргийг шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Харин Сүхбаатар дүүргийн экс Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийн хэргийн нэмэлт мөрдөн байцаалт үргэлжилж байна. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхтэй холбоотой гомдлыг тус газрын ажилтнууд гаргасны дагуу шалгаж эхэлсэн. ШӨХТГын хуучин удирдлагатай холбоотой хэрэг, ШШГЕГ-ын албан тушаалтан “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны хөрөнгөөс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан авсан байж болзошгүй хэрэг, Татварын ерөнхий газрын дэд дарга асан Э.Батбаярын хэрэг тус тус мөрдөн байцаалтын шатанд байна” гэж мэдээлэв.