Харилцагч, хадгаламж эзэм шигч, хувьцаа эзэмшигч дийг олон жил хүлээлгэн дунш сан “Анод”-ын гэх тодотголтой, тус банкны нэр бүхий удирдлагад холбогдох хэр гийг шүүх анхан шатны журмаар шийдсэн нь өнгөрч буй долоо хоногийн дуулиан шуугиантай онцлох үйл явдал байлаа. Банкны хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулан, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг үрэн таран хийсэн гэх энэ хэргийг аж лын дөрвөн өдөр дараалан шөнө дөл болтол хэлэлцэн байж шийдвэрлэв. Манай улсын түү- хэнд 1990-ээд оноос хойш хэд хэдэн удаа банк дампуурч байсан ч шүүхээр шийтгүүлж байсан хүн цөөн. Харин энэ удаад Баянзүрх дүүргийн шүүх шударга шийдвэр гаргаж, хохирогчдыг ч хохиролг үй болгох, хэрэгт шүүгдэгчээр татагдсан гэм буруугүй шахам хүмүүст холбог дох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж зарим хохирогч, хувьцаа эзэмшигч өгүүлж буй юм.
1998 онд Н.Даваа, Э.ГүрАранз, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар банк байгуулжээ. Гэхдээ жилийн дараагаас алдагдалтай ажиллаж эхэлсэн байна. Гэвч Монгол банк болон бусад байгууллагад мэдэгдэлгүйгээр ашигтай ажиллаж байгаа мэтээр хуурамч тайлан гаргаж иргэдийг төөрөгдүүлж байв. Улмаар алдагдал, хадгаламж эзэмшигчдээс завшсан мөнгийг нөхөхийн тулд хууль бусаар хувьцаа гаргаж, 1200 иргэнийг залилсан. Ингээд байдал бишдэж, удалгүй дампуурч эхэлсэн бөгөөд 2008 оны арванхоёрдугаар сард тус банкинд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдон ажиллах болсноор харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирлоо нөхөн төлүүлж авч чадаж байв. Аалзны тор мэт ээдрээтэй энэ хэргийн хохирлын хэмжээ нь 122 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.доллар болсон. Түүнээс Монголбанкны эрх хүлээн авагч нь сайн ажилласнаар зээлдэгч нараас мөнгийг нь гаргуулж, 70 тэрбум болтол нь буулгаж чадсан байна.
Тус банкны дампууралтай холбогдуулж, СЗХ, Монгол банк гээд төрийн байгууллагуудын албан тушаалтнуудыг шалгаж байсан. Мөрдөн байцаалтын явцад төрийн албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр, Э.Оюунсүрэн, Ж.Гантулга, Г.Сүхээ, Э.Цэрэндаш, Д.Ганзориг, Ч.Болдбаатар, Д.Болд, П.Балдорж, А.Энхболд, Ч.Өлзийбаяр нарын гэм бурууг дөрвөн өдрийн турш хэлэлцэж дуусаад, шүүх бүрэлдэхүүн долоон цагийн турш зөвлөлдсөний эцэст шийдвэр гаргасан юм.
Баянзүрх дүүргийн шүүхээс “Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, Гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, зээлийн газрын захирал Э.Оюунсүрэн, зээлдэгч Ж.Гантулга нарыг банкны хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан, бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцжээ. Түүний зэрэгцээ Н.Даваа 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ Л.Уламбаяртай хамтран банкнаасаа нэг тэрбум төгрөг завшиж, сурталчилгаандаа ашигласан нь тогтоогдсон байна. Д.Энхтөр хувийнхаа “Интерпэй” компанийн түрээсийн төлбөрт банкнаасаа их хэмжээний мөнгө завшиж төлсөн нь ч тогтоогдсон аж. Анхан шатны шүүх Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр найм, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэв. Улмаар 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч тус бүрээс гурван жилийн ялыг нь хасаж, Д.Энхтөр, Э.ГүрАранз нарыг тав, үлдсэн хоёрыг нь гурван жил хорих ял биеэр эдлүүлэхээр боллоо. Зээлийн газрын захирал асан Э.Оюунсүрэнд зургаан жил хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өрх толгойлсон, хоёр нялх хүүхэдтэйг нь харгалзан ялаас чөлөөлсөн байна. Зээлдэгч Ж.Гантулгад нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорих ял оноож мөн л өршөөлийн хуулийн дагуу гурван жилийг нь хасчээ. Харин бусад холбогдогчдынх нь үйлдэл нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгов.
Харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан хохирлыг дээрх шүүгдэгчдээс гаргуулахаар болсон. Харин хувьцаа эзэмшигч 1200 хүнд есөн тэрбум төгрөгийн хохирол учрахад төрийн байгууллагынхны ажлын уялдаа холбоо муу, гаргасан шийдвэр нь хоорондоо зөрчилтэй байдаг зэрэг нь нөлөөлсөн гэж шүүх үзсэн аж. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хохирлыг эхний ээлжинд Төрөөс гаргуулахаар боллоо. Шүүхийн эл шийдвэр хохирогч, иргэний нэхэмжлэгч гээд олон хүнд таатай сэтгэгдэл төрүүлсэн. Харин шүүхийн шийдвэр нөгөө талд нь мэдээж аятай байдаггүй болохоор шүүгдэгч нар эсэргүүцэж буй юм. Тиймдээ ч Д.Энхтөрийн өмгөөлөгч Н.Эрдэнэбат “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлгэхээр зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. Юутай ч олон жил дуншсан “Анод”-ын гэх хэрэг нэг тийш шуудрах гольдролдоо ийнхүү оров.