Хан-уул дүүргийн шүүхэд өчигдөр Филиппин улсын иргэн Тереси Эвангли Бендо болон Монголын иргэн Э.Алтантуяа нарт холбогдох хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэргийг хэлэлцлээ. Тереси Бендо 2012 оны тавдугаар сарын 14-ний 22.00 цагт Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Корейн эйрлайнз” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ таван кг 450 гр героин авчирч, манай улсын иргэн Э.Алтантуяад дамжуулах гэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдсан юм. Тэдэнд НПГ мансууруулах бодис их хэмжээгээр хилээр нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Хан-уул дүүргийн шүүх Тереси Бендо, Э.Алтантуяа нарт чанга дэглэмтэй хорих ангид 18 жил хорих ял шийтгэлээ.
Г.ОРЧЛОН