Дархан-Уул аймагт найман нас тай хүүг барьцаалж, эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарч олныг цочир дуулсан. Уг хэргийг үйлд сэн Г.Энх-Од утасныхаа дугаа рыг нууцлан хүүгийн эцэг эх рүү ярьж байсан аж. Цагдаагийнхан гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, хүүгийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас сэргийлэн “Мо биком”-ынхонд хандан дугаараа нууцалсан этгээдийн талаарх мэдээллийг өгөхийг хүссэн юм. Гэвч “Мобиком”-ын Дархан-Уул аймаг дахь салбарынхан цааргалсан аж. Үүнтэй холбогдуулан тус салбарын удирдлагад мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнээс гадна УМБГ, ЭЦГ, прокурорын байгууллагаас тус корпорацийн удирдлагад хандан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан албан мэдэгдэл хүргүүлсэн байна. “Мобиком” корпорац үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Засгийн газартай хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гэрээ байгуулсан байдаг аж. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй дээрх тохиолдлоос гадна гар утасны хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаа явуулах албан мэдэгдлийг цагдаа, прокурорын байгууллагаас удаа дараа хүргүүлж байсан ч үл тоодог гэнэ. Тиймээс хуулийн байгууллагууд дахин албан мэдэгдэл хүр гүүлээд байна.