Манай түүх соёлын хосгүй үнэт олдвор, дахин давтагдашг үй бүтээлүүдээр бизнес хийж, ашиг олж байсан АНУ-ын иргэний талаар бид өнгөрсөн зунаас эхлэн мэдээлж байсан. БСШУЯны эрх бүхий газрын даргатай тохиролцон Монгол Улсаас үнэт үзмэрүүд аваачин АНУ-ын Чи каго хотын “Field museum”-д “Чингис хаан” нэр тэй үзэсгэлэн гар гаж, ашиг олж байсан Дон Лессемд манай цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Тэрбээр манайхаас аваачсан үзмэрүүдийн хэлбэр хийцийг өөрчлөн, зарим үзмэрийг барьцаалж, шинээр нэмж үзмэр өгөхийг шаардсан хууль бус үйлдэл удаа дараа гаргаж байсан тухай бид мэдээлж байв.
Дон Лессем Монгол цэргийн музейгээс авч явсан XIII зууны үеийн монгол цэргийн илдний бариулыг өөрчилж, Японы самурай сэ лэмний хээр сольсон байсан юм. Мөн энэ мэт гэ рээгээ зөрчсөн үйлд лээс нь шалт гаалж, ма най хол богдох бай гууллагын хан да хин үзмэр явуу лахаас тат гал захад шинээр нэмж ава хын тулд өнгөрсөн хавар най ман үзмэр барьцаалж авч үлдсэн байна. Үүнд УМБГын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Шалгалтын явцад манайхаас аваачсан үзмэрүүдийг бүгдийг нь илгээсэн хэмээн мэдэгдсэн бөгөөд манай гаалийнхан нэг бүрчлэн шалгалгүй оруулсныг Мэргэжлийн хяналт, Эрүүгийн цагдаагийн ажилтнууд шалгаад найман үзмэр дутсаныг мэдсэн юм.
Ингээд албан үүрэг тээ хайнга ханд сан гэсэн үндэслэлээр гаалийн зарим байцаагчийг шалгасан гэнэ. Гэвч прокурорын байгууллагаас Дон Лессем болон гаалийн байцаагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар УМБГ-ын эрх бүхий албан тушаалтан “Эрүү гийн хэргийг прокурорын байгууллагаас хянаад найман ширхэг үзмэрийг АНУ-аас манай улс руу илгээж, тэд гаалийн хяналтын талбайд байгаа, сэжигтэн Дон Лессем Монгол Улсад байхгүй, хилээр гарч явсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” гэлээ.
Г.РАВЖАА