Баянгол дүүргийн VI дугаар хорооны нутаг, П.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн хойд талд байрлах хувийн сууцанд амьдардаг БНХАУ-ын иргэд гэртээ гамбургер, чизбургер хийж байсныг НМХГ-ын улсын байцаагч нар илрүүллээ.
БНХАУ-ын иргэн Лю Пан, Жи Зин Вү нар гэртээ хийсэн бүтээгдэхүүнээ “Бөмбөгөр” худалдааны төвийн 23 дугаар лангуугаар дамжуулан борлуулж байсан гэнэ. Тэд ямар ч нэр хаяггүй, нууцлаг байдлаар үйл ажиллагаа явуулж байжээ. НМХГ-ын байцаагч “Тэд түргэн мууддаг өндгийг хагас болгож хонуулаад, гамбургер, чизбургер бэлтгэж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг зөрчиж, улмаар эрсдэлтэй хүнсийг нийтэд худалдсан ноцтой зөрчил гаргалаа. Түүнээс гадна хятадууд хүнс тээвэрлэх зориулалтын машингүй, тогооч нь мэргэжлийн үнэмлэхгүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, ажлын байрны ариун цэвэр муу, стандарт, технологийн шаардлага хангаагүй бэлэн бүтээгдэхүүнийг урьдчилан бэлтгээд ил задгай, бохир орчинд хадгалсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэсэн” гэлээ.
Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болсон байна.
Г.РАВЖАА