Хөвсгөл аймгийн Ханх дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-аас их хэмжээний сум оруулахыг завджээ. Тус боомт дахь Хилийн 0257 дугаар ангийн алба хаагчид уг хууль бус үйлдлийг илрүүлэн шалгахад тус аймгийн Мөрөн сумын харьяат Н.Батсайхан “ТОЗ-8” маркийн бууны 5.6 мм-ийн сум 250 хайрцаг буюу 12500 ширхэг авч явжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасан хоригло сон буюу хязгаарласан эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэсэн үндэслэ лээр эрүү- гийн хэрэг үүсгэн, тагнуулын байгуул ла гад шилжүүлсэн байна.
Г.РАВЖАА