Шинэ жилийн баярын үеэр салют буюу перотехникийн хэрэгсэлтэй болгоомжтой харьцах талаар Цагдаа, онцгой байдлын албаныхан сануулсаар байтал хүний амь үрэгдсэн хэрэг гарлаа. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Соёлын төвд өнгөрсөн амралтын өдөр 12.00 цагт уурхайчдын шинэ жилийн баяр болжээ. Үдэш нь уурхайчдыг салют буудуулж байх үеэр “Монголросцветмет” нэгдлийн харьяа уурхайн ажилчин, 28 настай Н салютад оногдож, нас барсан байна.
Г.РАВЖАА