Монгол охид, бүсгүйчүүдийг залилан мэхэлж, Макаод аваачиж худалдсан Ч.Сарангэрэл, түүний хамтрагч Английн иргэн С.Жино нарт 2007 онд гурван шатны шүүхээс 10 жил нэг сарын хорих ял оноосон юм. Тэд Хонконгод 2000- 3000 ам.долларын цалинтай ажилд зуучилна гэсэн зар хэвлэлд гаргаж, хэд хэдэн эмэгтэйг 2003 оны есдүгээр сард улсын хилээр давуулан Макаод аваачиж бусдад худалдсан аж.
Прокуророос тэдэнд холбогдох хэргийн ялыг нь хуульд нийцүүлэн өөрчлүүлэх хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. “С.Жино, Ч.Сарангэрэл нарын хэргийг 2002 онд баталсан Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэсэн бөгөөд 2008 онд орсон өөрчлөлттэй нийцүүлэхийн тулд прокурор дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн” гэж НПГ-ын эх сурвалж мэдээллээ.