Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон УМБГ-ын Эрэн сурвалжлах хэлтэст шалгуулж байсан Э.Эгэлжаргалыг хил давах гэж байхад нь хилчид саатуулав. Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 16-нд 79-95 ДГА дугаартай “Ланд круйзер” маркийн автомашин хилээр гарах гэж байжээ.
Энэ үед хилчин шалгагч, дэд ахлагч Г.Долгор зорчигчдын бичиг баримтад үзлэг хийхдээ Э.Эгэлжаргал нь цагдаагийн байгууллагаас гаргасан хилээр гарч болохгүй хүний жагсаалтад орсныг тогтоон саатуулсан байна. Улмаар түүнийг Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Түүнийг өчигдөр нийслэлд авчирсан гэнэ.
Г.РАВЖАА