Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэр гийн хяналтын шатны шүүх хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХНын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг өчигдөр 09.00 цагаас эхлэн хэлэлцэв. Хяналтын шатны шүүх хурал эхлэхэд ялтан Н.Энхбаярын өмгөөлөгч О.Сайнгэрэл, Н.Оюунбилэг нар шүүх бүрэлдэхүүн, прокуроруудаас татгалзах, өмгөөлөгч С.Нарангэрэлийг гадаадаас иртэл шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Тэд Эрүүгийн танхимын таван шүүгчийн дөрвөөс татгалзах үндэслэлээ “Эрүүгийн танхимын тэргүүн С.Нямжав саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавьяат хуульч цол гардаж авсан, бас түүний үед Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнээр томилогдсон хүн. Шүүгч Х.Батсүрэн, Д.Эрдэнэбалсүрэн нар мөн түүний үед Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Д.Эрдэнэбалсүрэнгийн хувьд Ц.Элбэгдоржтой нэг нутаг усных. Шүүгч Т.Уранцэцэгийн хувьд мөн л Ц.Элбэгдоржоос саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардаж авсан хүн. Тиймээс Сонирхолын зөрчлийн тухай хуулийн дагуу гаргах үндэслэл болж байна. Мөн өмгөөлөгч С.Нарангэрэл Японы Нобүяагийн их сургуульд олон улсын хуралд оролцохоор болсноо мэдэгдэж бичгээр хүсэлт гаргасан. Түүнээс гадна анхан болон давж заалдах шатны шүүхэд улсын яллагчаар оролцсон Е.Сагсай, О.Мөнхбаатар нар энэ хуралд оролцох ёсгүй” гэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авч, шүүгчдээс татгалзах үндэслэлийг нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт танилцуулахаар болж хурал завсарлав.
Бүтэн цаг гаруйн дараа Ерөнхий шүүгч “Өмгөөлөгчдийн гаргасан шүүгчдээс татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж тогтоол танилцуулснаар хурал үргэлжилсэн юм. Шүүх бүрэлдэхүүн Ерөнхий шүүгчийн шийдвэрийг хүлээх хоорондоо бас зөвлөлдөж, “Өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хурал өнөөдөр болохыг мэдэж байсан атлаа ажлаа зохицуулалгүй явсан гэж үзээд заавал оролцуулах шаардлагагүй” гэж дүгнэжээ. Хяналтын шатны шүүх хуралд анхан болон давж заалдах шатны шүүх хуралд улсын яллагчаар оролцсон прокурор байлцсан нь анх удаа гийн тохиолдол бөгөөд УЕПГ-ын туслах прокурор Б.Болдын зөвшөөрлийн дагуу тэд иржээ. Өмнө нь ийм тохиолдол шүү хийн прак тикт гарч байгаагүй болохоос Прокуро рын байгууллагын тухай хууль, дотоод журамд хя налт тавьсан прокурор нь бүх шатны хуралд оролцож болохоор заасан байдаг юм байна. Ингээд шүүх хурал эхлэхэд өмгөөлөгч О.Сайн гэрэл, Н.Оюунбилэг нар “Бид үйлч лүү лэг - чийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүйд хүрлээ. Үйлчлүүлэгч маань төрийн дээд шат ны бүх албан тушаал хашиж байснаараа га дуурхагдаж байна. Энэ явдал бол шүүх хараат бус байдлаа алдсаныг харууллаа. Тиймээс бид үйлчлүүлэгчдээ таны эрх ашгийг хамгаалж чадахгүй, өмгөөлөхөөс татгалзаж байна гэдгээ хэлмээр байна. Шүүх хурлын шийдвэр аль эрт гарч, Н.Энхбаярын хоригдох байрыг бэлтгэж, жорлонг нь хүртэл сольж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шүүх шийдвэрээ өөрчлөхгүй гэж мэдэгдэж байгаа нь шүүх сайдаас хараат гэдгийг харууллаа” гээд 11.30 цагт хурлын танхимыг орхив. Шүүх хурлыг даргалагч шүүгч С.Нямжав “Шүүгч бид нар Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Ц.Элбэгдоржийн үед шүүгчээр томилогдсон. Бас П.Очирбат, Н.Багабандийн үед томилогдсон шүүгч ажиллаж л байна. Ингэж туйлширч болохгүй” гээд тэднийг хурлын танхимаас гарахыг зөвшөөрсөн юм. Харин энэ үеэр Улсын Дээд шүүхийн гадаа жагссан МАХН-ын гишүүд, дэмжигчид цагдаа, Төрийн тусгай хам гаалалтын газрынхны хамгаалалтыг дайран нэвт рэхийг оролдож байсан ч амжилт олсонгүй. Шүү хийн хэлэлцүүлэг явагдаж байхад хөгшид голдуу жагсагчид нэг удаагийн цаасан аяганд хийсэн халуун цай, шөл ууж 23 градусын хүйтэнд бээрч зогссон юм. Ингээд шүүхийн хэлэлцүүлэг үргэлжилж, илтгэгч шүүгч Х.Батсүрэн шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарын хяналтын шатанд гаргасан хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлүүдийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан юм. Тэрбээр “ ТВ-9” телевизийн тоног төхөөр өмжийг завшиж, 65 сая төгрөг, 4310 ам.доллар Гандантэгчэнлин хийдэд Н.Энхбаяр өгс өн. МИАТ ХК-иар ачаа үнэг үй тээвэрлүүлж 30 гаруй сая төгр өгийн хохирол учруулсан. “Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж авсан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нар холбогдсон үндэслэл, нотлох баримт, шүүхийн хэлэлц үүлгийн үеэр хэлэлцсэн асуудлыг тоймлон хэлэв.
Шүүх хурлыг ажиглахаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нар танхимд орж ирсэн байлаа. 12.45 цагт шүүх бүрэлдэхүүн түр завсарлаж, 13.45 цагт эргэж орлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуралд оролцож байсан хүмүүст хандан “Өмгөөлөгч О.Сайнгэрэл, Н.Оюунбилэг нар Н.Энхбаяр даргатай уулзаад эргэж шүүх хуралд оролцохоор болсон” гэж мэдэгдэв. Хурал эхэлж, хэлэлцүүлэг үргэлжилж байхад өмгөөлөгч нар орж ирсэн нь бас л шүүхийн практикт байгааг үй тохиолдол боллоо. Шүүх хурлын мэтгэлцээн эхэлсэн бол гадагшаа хүн гаргадаггүй, гаднаас хүн оруулдаггүй. Харин энэ удаад шинэ жишиг тогтож, өмгөөлөгч нар Н.Энхбаяртай уулзаад хуралд оролцох зөвшөөрөл аваад ирсэн явдал байлаа. Шүүхийн хэлэлцүүлэг 15.35 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд өмгөөлөгч нарын үндэслэлийг сонссоны дараа прокурорууд саналаа хэлэв. Яллах тал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санал гаргасан юм. Энэ үед шүүгч Б.Бат-Эрдэнэ прокуроруудаас “ТВ-9” телевизийн тоног төхөөрөмжийн итгэмжлэн хариуцсан этгээд Н.Энхбаяр мөн үү, “Эрдэнэт” үйлдвэрийн итгэмжлэн хариуцсан этгээд бас мөн үү гэдгийг дахин дахин лавласан. Прокурорууд энэ асуултад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж, бүлэг хэрэг гэдэг утгаар нь хамруулсан гэж тайлбарласан юм.
Ингээд шүүх хурал завсарлаж, бүрэлдэхүүн зөвлөлдлөө. Тэд цаг гаруйн дараа шийдвэрээ танилцуулав. Шүүх бүрэлдэхүүн “Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Д.Дуламс үрэн, Ц.Батбаяр, Н.Болормаа нартай бүлэглэн “Өргөө” зочид буудал, Т.Билэгт, Д.Чулуунбаатар нартай хамтран “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон. Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нар эдгээр хэрэгт хамтран оролцогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. Харин Н.Энхбаярыг Японы Буддын шашны “Агонш ү” байгууллагаас бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан, Ж.Мягмаржаргалтай хамтран “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдоогүй хэмээн хэрэгсэхг үй болгож шийдвэрлэв.
Ийнхүү Дээд шүүхээс Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Н.Энхбаярт хоёр жил зургаан сар, Ж.Мягмаржаргалын мөрийтэй тоглосон үйлдэлд нь нэг жил хорих ялаар шийтгэхээр өөрчилж, Д.Чулуунбаатарт ногдуулсан хоёр жил нэг сарын хорих ял, Д.Дуламсүрэнг өршөөснийг хэвээр үлдээлээ. Нийслэлийн шүүхээс “ТВ-9” телевизийн хууль бусаар олсон 119 сая төгр өгийг хурааж, улсын орлого болгосугай гэснийг хэрэгсэхгүй болгов. Уг нь анхан шатны шүүхээс Н.Энхбаярт дөр өв, Д.Чулуунбаатарт 2.1 жил, Ж.Мягмаржаргалд 3.6 жил хорих ял оноосныг Нийслэлийн шүүх хэвээр баталсан байсан юм.