“Интернэйшнл бизнес групп” гэх компанийг байгуулан, АНУ, БНСУ, Япон, Канад руу гаргаж ажиллуулна хэмээн 224 иргэнийг залилан мэхэлж, 800 гаруй сая төгрөгийг нь луйвардсан хэргийн гол эзэн бол Т.Төмөрмөнх. Тэрбээр Монголын Либерал ардчилсан намыг байгуулж, даргаар нь ажиллаж байсан. Уг нам одоо болтол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 22 намын жагсаалтын зургадугаарт байгаа бөгөөд намын дарга нь Түвшинбатын Төмөрмөнх хэмээн дурайж байна. Одоогоос 2-3 жилийн өмнө явагдсан намуудын шинэчилсэн бүртгэлийн үеэр хэн нэгэн уг намыг дахин бүртг үүлж, намын тэрг үүн нь Т.Төмөрмөнх хэвээр гэдгийг батлуулсан байгаа юм. Т.Төмөрмөнх эгч Т.Сэргэлэнгийнхээ хамтаар ямар ч зөвшөөрөл аваагүй атлаа дээрх улсууд руу ажилчин явуулна гэж 2003 оноос 2004 оны зургадугаар сар хүртэл телевизийн зар сурталчилгаа явуулж, иргэдийг мэхэлсэн байдаг.
Хавтаст хэрэгт дурдсанаар, тэрбээр “Улаанбаатар” банкны 701 тоот өрөөнд байрлан ХЗДХЯ-ны зөвшөөрөлтэй хэмээн хуурамч тусгай зөвшөөрөл үзүүлж, 224 иргэнээс 866.5 сая төгрөг залилан авсан хэрэгт холбогдож, улмаар өөрөө хил даван зугтсан билээ. Тэрбээр ингэж оргохынхоо өмнө нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн замын урд байрлах бааранд найз нөхдөө хатуу дарсаар дайлахын сацуу орж ирсэн таних танихгүй хүмүүст архи, шар айраг авч өгч “Ахынх нь хишиг” хэмээж байсан гэдэг.
Ийнхүү бийлэгжүү загнахдаа шар пиджак, улаан зангиа, цагаан цамцтай явсан бөгөөд ийм хувцастай Дархан-Уулд дунд сургуулийн ангийнхнаа дайлж, “Киви” гэх зочид буудалд нь хүлээн авалт маягийн юм хийснийг зарим хүн ярьдаг. Т.Төмөрмөнхийг багын мэдэх нэгэн “Их сэргэлэн, аливаад авьяастай хүүхэд байсан. Хуучнаар ЗХУ-ын Ленинград хотод Төмөр замын дээд сургуульд хэлний бэлтгэл, шалгалтгүй элсэж орсон. Гэвч төгс өөгүй. Хятадад сургуульд сурч байв. Дараа нь Политехникийн дээд сургуульд ангийнхаа хүүхдийн шавь болж сурсан. Бас л төгс өөгүй. Ямар мэргэжилтэй болсон нь бүү мэд, 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед загварын модель ч хийж үзсэн. Сүүлд нам байгуулчихсан сүрхий яваад хэрэгт холбогдсон.
Одоо АНУ-ын Денвер хотод байгаа сураг дуулддаг юм. Тэндээ бас болж бүтэхгүй л ажил хийж яваа сурагтай. Харласан монголчуудаа эх орондоо буцах болоход нь виз гаргаж өгнө гээд явж байна гэсэн” гэж ярив. Т.Төмөрмөнхөд холбогдох дээрх хэрэг ямар шатанд байгаа гэдэг нь ч одоо сураг алдарч. УМБГ, НПГ-ын албаны хүмүүс “Т.Төм өрм өнхийн хэргээс эгч Т.Сэргэлэнд нь холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн шүүх 2006 оны нэгдүгээр сарын 16-нд Т.Сэргэлэнд холбогдох хэргийг хэлэлцээд,10 жилийн хорих ялаар шийтгэж, 390 сая гаруй төгрөг гаргуулж 224 иргэнд олгохоор шийдвэрлэсэн юм. Улмаар Т.Сэргэлэнгээс хураасан 12 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг борлуулж, 224 иргэнд хувь тэнцүүлэн хуваарилсан. Т.Сэргэлэн өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа. Харин Т.Төмөрмөнхөд холбогдох хэргийг түдгэлзүүлсэн хэвээр байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй” гэв.
Г.РАВЖАА