ОХУ-ын Эрхүү хотын Цагдаагийн газраас “Монголын архаг хулгайчийг баривчиллаа” гэж өнөөдөр мэдээлсэн байна. Эрхүү хотод зугаалж явсан Индонезийн жуулчин кафед сууж байгаад бичиг баримт, мөнгөтэй цүнхээ хулгайд алджээ. Түүний гомдлын дагуу шалгалт хийсэн цагдаа нар гэмт хэрэгтнийг баривчилсан нь 43 настай монгол эр байжээ.
Тэр хулгайн хэргээр Оросын Приангарье шоронгоос дөнгөж суллагдаад байсан бөгөөд амьдрах мөнгө олохын тулд хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа гэнэ. Эрхүүгийн Цагдаагийн газраас мэдээлснээр тус хотын шүүхээс түүнд давтан үйлдсэн гэмт хэрэгт нь дахин хорих ял оноох аж. Ийнхүү манай нэгэн “Гэрээ мартсан Гэсэр” дахин Сибирьт өвөлжих боллоо.
Д.Тунгалаг