Иргэдийн итгэлийг эвдэн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг нь залилан мэхлэх хэрэг буурахгүй байгаа. Залилангийн хэргийн хохирогч нар хохирлоо олж авах гэж насыг бардаг гэхэд ч хилсдэхгүй. Иргэдийг энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд нэгэн хэргээс уншигчдадаа хүргэе.
ГЕРМАН ЗАЛУУ МОНГОЛ БҮСГҮЙГ “СОНИРХСОН” ТҮҮХ
2009 он. Хүүхдүүдтэйгээ амь дар даг, гоо сайхны салон ажил луулдаг Сүнжээ бүс гүй залилангийн хэргийн хо хирогч болно чинээ яаж санахав. Нэгэн эмэгтэйд тус болъё гэж боджээ. Адилхан бүсгүй хүн ялгаа юу байх вэ гээд хүүтэйгээ амьдардаг, ямар ч мэргэжил эзэмшиж чадааг үй Н.Долгормаад туслав. Тав дугаар сарын нэгэн өдөр Сүнжээгийн салонд Н.Долгормаа орж ирж, сургалтад тэтгэл гээр сурах гэсэн юм гэж. Сүнжээ түүний хүсэлтийг хү лээн авч, улмаар төгсөөд са лон доо ажиллахыг хүртэл санал болгожээ. Түүний хариуд Н.Долгормаа “Та надад тусалсан юм чинь би танд туслая. Гэр орны ажлыг чинь хийж, хүүхдийг чинь харж өгч байя” гэсэн байна. Ингээд гэрт нь очиж, гэрийг нь цэвэрлэж байхдаа Сүнжээг нөхөргүй, хоёр хүүхэдтэйгээ амьдардгийг нь олж мэдэв.
Улмаар Сүнжээгийн итгэлийг олж авч, өөрийнхөө ахуй амьдралыг ч ярьж. Дүүгээ ХБНГУ-д ажиллаж амьдардаг, герман нөхөртэй гэжээ. Долгормаагийн тарчигхан амьдралыг сонссон Сүнжээ өдөртөө 5000 төгрөг өгч, тэтгэдэг байсан гэнэ. Нэг өдөр Долгормаа Сүнжээ рүү утсаар залгаад “Та хаана байна, манай дүүгийн нөхрийн найз герман хүн монгол хүнтэй танилцмаар байна гэсэн байна” гэжээ. Нөхөргүй, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг Сүнжээ цахим хаягийг нь Н.Долгормаагаар авахуулав. Сүнжээ ч хүүхдээрээ цахим хаяг нээлгэж, Иорг Гольц гэж хүнтэй цахим шуудангаар харил цаж эхэлсэн байна. Харин энэ тухай хавтаст хэрэгт Н.Долгормаа “Манай дүү Германд байдаг. Би Герман явсан зураг болон бичлэгээ Сүнжээ эгчид үзүү лэхэд “Герман хүнтэй танилцуулаад өг” гээд байсан. Би дүүдээ энэ тухай хэлэхэд уурласан. Сүнжээ эгч тэгээд хэд хоногийн дараа намайг одоо хүртэл нэг ч герман хүний хаяг олоогүй юм уу” гээд байсан” гэж мэдүүлжээ.
Ийнхүү Сүн жээгийн танилцсан герман удахг үй Монголд очно, ХБНГУ руу гаа авч явна гэдэг болов. Улмаар Германд аваачих бичиг баримт бүрдүүлнэ гээд мөнгө нэхдэг болсон байна. Сүнжээ хүнээс мөнгө зээлж, Долгормаад өгдөг байжээ. Сүнжээ энэ тухайгаа “Эхний хэдэн сар мөнгө төгрөг нэхэлгүй харилцдаг байсан. Тэгснээ тэр хүн намайг татаж авна, эсвэл өөрөө ирнэ гээд мөнгө нэхнэ. Эхлээд 50 мянган төгрөг гээд өдөр болгон мөнгө нэхэж байв. Би тэр болгонд нь шаардсан мөнгийг бүгдийг олж өгдөг байсан. Сүүлдээ маш их өртэй болж, хоёр өрөө байраа хүртэл зарж, орох оронгүй болсон” гэжээ. Сүнжээ Иорг Гольц руу явуулж буй мөнгөө Н.Долгормаад өгч, Долгормаа бан каар гуйвуулна гээд аваад яв даг байв. Сүнжээ найз нөхөд, эгч гээд олон хүнээс мөнгө зээлж, “Би удахгүй ХБНГУ руу хүү- хэд тэйгээ явна, виз гар гуулах гэж байна” гэнэ. Ин гэж ярьж мөнгө зээлсэн нь Н.Долгормаагийн үгэнд, түү ний та нилцуулсан Иорг Голь цид итгэснийх байв.
ИНТЕРНЭТИЙН ЦААДАХ ИОРГ ГОЛЬЦ ГЭЖ ХЭН БАЙВ
Сүнжээгийн цахим шуудан гаар харилцаж буй герман эр огт байдаггүй хүн аж. Түүнийг “төрүүлсэн” хүн нь Н.Долгормаа. Их хэмжээний мөнгө авч байгаад сураггүй болсон Иорг Гольц гэж ямар хүн байгааг олохын тулд Сүнжээ хуулийн байгууллагад хандаж, jorg. goltz@yahoo.com цахим хаягийг шалгуулжээ. Гэтэл уг хаягийг enjoemn@yahoo.com цахим хаягтай хүн нээсэн байгааг тогтоосон байна. Уг хаягаар нь хөөж үзэхэд Монгол Улсад амьдардаг, Долгормаа Нямсүрэн гэдэг нэртэй, enjoemn@yahoo.com цахим шуудангийн хаягтай хүн нээсэн нь тодорхой болов. jorg. goltz@yahoo.com хаягаас бичиж байсан захианы цаг хугацаанаас үзэхэд Улаанбаатарын цагаар 08.00-22.00 ца гийн хооронд бичсэн байгааг компьютерийн инженер, программчид тогтоожээ. Цагдаа гийнхан үүний дагуу шинжээч томилон шалгаж үзэхэд “Хэрэв Европоос бол шөнө дундаас хойш эдгээр захиаг бичсэн байх ёстой.
Гэтэл ихэнх захиаг Европт шөнө дунд болж байхад, хүмүүс ид унтаж байдаг 03.00-05.00 цагийн үед бичсэн байна. Энэ хаягт enjoemn@yahoo.com хаяг бүхий хүн байнга хандаж байсан. jorg.goltz@yahoo.com хаягтай хүний охин гэгдэх susana. goltz@yahoo.com хаягтай хүний цахим хаягийг дээр дурдсан enjoemn@yahoo.com хаяг бүхий хүн нээжээ. Энэ хүн өөрийгөө Сусана Гольц эмэгтэй, 1977 оны есдүгээр сарын 9-нд төрсөн, 32 настай хэмээн бүртгүүлжээ. Гэтэл түүний аав гэгдэж буй Иорг Гольц нь 1980 оны дөрөвдүгээр сарын 2-нд төрсөн, эрэгтэй, 30 настай хэмээн бүртгүүлсэн нь огт нийцэхгүй байна. Аав нь гурван настайдаа охиныхоо эцэг болсон байгаа юм.
Мөн ХБНГУ-д Сусана гэдэг нэртэй хүн амьдардаг, эсэхийг шалгав. Гэтэл ийм хүн амьдардаггүй бөгөөд Герман болон бусад хэл дээр Сусан гэдэг нэр байдаг болохоос Сусана гэж байдаггүй. Сусана Гольц гэдэг хүн ХБНГУ-д амьдардаггүй уг хаягийг enjoemn@ yahoo.com хаягтай хүн Монгол Улсаас нээсэн байна” гэж дүгнэжээ. Хавтаст хэрэгт Н.Долгормаа “Би энэ и-мэйл хаягийг өөрөө нээж Сүнжээ эгчтэй цахим шуудангаар харилцдаг байсан. Тэгээд нэг удаа “Таны танилцсан Иорг Гольц чинь мөнгө гуйвал та өгөх үү” гэхэд “өгнө” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 30, 50 мянган төгрөг авч эхэлсэн. Дээд тал нь 150-500 мянга төгрөг цувуулж авсан. Би энэ мөнгийг дүүрүүгээ очоод буцааж өгнө гэж бодож байсан” гэж мэдүүлжээ.
СҮНЖЭЭ 40 ГАРУЙ САЯ ТӨГРӨГӨӨ АЛДЖЭЭ
Сүнжээ Герман явах гэж байна хэмээн нийт 48 сая төгрөг Н.Долгормаагаар дамжуулан Иорг Гольцод өгчээ. Харамсалтай нь Иорг Гольц ч байхгүй, Н.Долгормаа хамаг мөнгийг нь хамж аваад ХБНГУ руу явах гэж байгаад бүтэлгүйтэв. Сүнжээ хүнээс их хэмжээний мөнгө зээлж өгсөн болохоор удалгүй зээл нь нэхэгдэж, хүү, алданги гээд өрөнд унав. Зээлээ төлөхийн тулд тэрбээр хоёр өрөө байраа худалдаж, орон оронгүй, оочих аягагүй болоход хүрсэн байна. Энэ талаар Сүнжээ “Би маш их өртэй болсон болохоор хоёр өрөө байраа зарсан. Одоо орох оронгүй. Н.Долгормаад 48 сая төгрөг өгсөн. Би хүнээс зээлсэн мөнгөө шүүхийн шийдвэрийн дагуу хүү, алдангитай нь төлсөн. Энэ бүгдийг тооцож. Н.Долгормаагаас 52 сая төгрөг нэхнэ. Намайг залилсан энэ хүүхэн надад саяхан хоёр сая төгрөг бэлнээр өгсөн. Хашааныхаа газрыг 8.9 сая төгрөгөөр тооцож надад шилжүүлсэн. Одоо би Н.Долгор маагаас үлдсэн 41 сая төгрөгөө гаргуулж авмаар байна” гэж мэдүүлсэн байна.
Харин Н.Долгормаа “Би Сүнжээ эгчээс нийт 7-8 сая төгрөг л авсан. Сүнжээ эгчид би “Танихгүй хүнд итгэж, та ингэж мөнгө өгч болж байгаа юм уу” гэж асуусан. Би Сүнжээг хуурч мөнгө авсан үйлдэлдээ маргахгүй, харин 52 сая төгрөг би аваагүй шүү дээ. Хоёр сая төгрөг бэлнээр, дээр нь аавынхаа өмчилж авсан газрыг Сүнжээ эгчид шилжүүлж өглөө. Авсан бүх мөнгөө эргүүлж өгсөн гэж бодож байна” гэжээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцэж, Н.Дол гор маагаас 46 сая төгрөг гаргуулж Сүнжээд олгохоор болжээ. Мөн Н.Долгормааг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар хоёр зуун мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн байна.