“Central tower”-т байрладаг “Mont Blanc” дэлгүүрээс 369 сая төгрөгийн үнэтэй, матрын арьсан оосортой, алмаазан шигтгээтэй, 18 каратын Швейцарь алтан цаг хулгайлагдаж, хулгайчийг өдөрт нь илрүүлэн баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг хэргийг үйлдсэн М-ийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд тэрбээр “Худалдагч уг цагийг гаргаж хүнд үзүүлээд буцааж хийхдээ лангууг нь цоожлоогүй. Дэлгүүрээс гараад 100 мянган төгрөгөөр борлуулахаар хүмүүст үзүүлсэн ч авахгүй болохоор нь хүнсний дэлгүүрт 30 мянган төгрөгөөр зарсан” хэмээн мэдүүлсэн гэнэ.
Сэжигтэн М өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байжээ.