“Өнөөдөр” сонины өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн дугаарт УИХ-ын даргын хуулийн зөвлөх автомашины осолд өртөн нас барсан талаар мэдээлсэн. Манай сурвалжлагчийн буруугаас УИХ-ын даргын хувийн “Интер” компанийн хуулийн зөвлөх осолд өртсөнийг ийн ташаарчээ. “Интер” компанийн хуулийн зөвлөх энэ сарын 19-ний шөнө автын ослоор газар дээрээ нас барсан юм байна.
Орхон аймаг дахь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт албан ажлаар очоод буцах замдаа тэрбээр ийн осолдсон аж. Ослын үеэр түүнтэй хамт явсан УИХ-ын даргын багын найз Д.Баатарцогт хүнд гэмтсэн бөгөөд одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
О.Ундрах