Иргэдэд үйлчлэх ёстой нийтийн тээврийн хоёр хэрэгсэл ноцтой осол гаргаж, хоёр хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 21 дүгээр хорооллоос Троллейбусны депо руу уруудах замд “Сутайн буянт” компанийн автобусны жолооч 50 орчим насны эрэгтэйг зам хөндлөн гарах үед нь дайрчээ.
Мөн тус дүүргийн Таван шарын автобусны буудлын ойролцоо “Тэнүүн огоо” компанийн автобусны жолооч огцом ухрахдаа 40 гаруй насны эрэгтэй хүнийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Уг осол өчигдөр өглөөний 07.10-07.30 цагийн хооронд болсон бөгөөд хоёр иргэн газар дээрээ нас барсан аж. Хэргийг тус дүүргийн Эрүүгийн мөрдөн байцаах хэлтэс шалгаж байна.
Т.САЙНАА