Манай сонины энэ сарын 13, 16-ны дугаарт Цэргийн музей болон түүний харьяа Г.К.Жуковын музейгээс түүх соёлын дурсгалт зүйлс алга болсон талаар мэдээлсэн. “Г.К.Жуковыг шагнасан цусан гавьяаны одон хэний гарт оров” гэсэн нийтлэлд дурдагдсан асуудлууд гэмт хэргийн шинжтэй байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас үзээд зохих журмын дагуу шалгах үүргийг Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихт өгчээ. Уг шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ, үр дүнгийн талаар УЕПГ-аас сэтгүүлчдэд мэдээлэх юм байна.
Г.РАВЖАА