Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн даваа гаригт хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн, худалдан авсан гэх хэрэгт холбогдсон Г.Бямбаа, Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарын хэргийг хэлэлцлээ. Г.Бямбаа нь мансууруулах бодис олж авч, Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг болон “Айс топ” хамтлагийн С.Чулуунбаяр буюу Коби зэрэг хүмүүст борлуулсан хэрэгт холбогдож УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас шалгуулж байсан аж.
Баянгол дүүргийн шүүхэд энэ сарын 5-нд болсон хурлаар Г.Бямбаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хар тамхи хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг нотлогдохгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгожээ. Харин хар тамхийг борлуулах зорилготойгоор олж авсан гэм буруутай гэж үзэж, долоон жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэ хээр шийдвэрлэв.
Г.РАВЖАА