Төрийн албыг мөнгө босгох хэрэгсэл болгож, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж буй явдал шинэ цагийн төрийн алба хаагчдын дунд байгаа нь нууц биш. Модны ченж, мэргэжлийн хяналтын байцаагч нар хуйвалдаж байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн, АТГ-т шилжүүлжээ. Улаанбаатар хотын ногоон бүсэд ой цэвэрлэх нэрээр хууль бусаар мод бэлтгэж, өдөр шөнөгүй модны захуудад нийлүүлэх явдал тасрахгүй байгаа. Гэтэл байгаль орчны байцаагчид нь мод бэлтгэгчидтэй нийлж, компани байгуулан ажиллаж байжээ. Энэ хууль бус ажиллагааг Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга асан Ю.Дэлгэрмаа, Ойн албаны даргаар ажиллаж байсан Т.Чингэл нар эхлүүлсэн аж.
Энэ хоёр хүн албан тушаалаа ашиглан Засаг дарга, ИТХ-аас илүү эрх эдэлж, энэ оны наймдугаар сарын 8, 13-нд 57, 58 дугаартай тушаал гаргасан байна. Уг тушаалаараа “Төв-ой-ан”, “Манзушир трейд”, ЭБЭЭ, “Лхам-Эрдэнэ”, “Монгол ойжуулалт”, “Гайхалтай үйлс бүтээгч, “Хөтөл овоо”, “Тайгын саарал чоно” зэрэг аж ахуйн нэгжид мод бэлтгэх зөвшөөрөл олгожээ. Түүгээр зогсохгүй “Манзушир трейд”, ЭБЭЭ, “Лхам-Эрдэнэ” компа нид ой гоос хэрэглээний мод бэлт гэх зөвшөөрөл энэ оны долоодугаар сард амаар өгсөн байх юм. Дээрх компаниуд нь Улиастайн ам зэрэг газраас мод бэлтгэж, “Цайз” за хад нийлүүлдэг байж. Хамгийн эмгэнэлтэй нь Ойн тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй төрийн албан хаагчдын ах дүү, гэр бүлийнхэн дээр дурдсан компаниудын захирлаар ажиллаж байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон байна.
Бидэнд олдсон мэдээллээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Батын эхнэр Б.Гандолгор нь “Тайгын саарал чоно” компанийн захирлаар ажилладаг юм байна. “Төв-ой-ан” компанийн захирал А.Доржсүрэнгийн хүү Д.Батзориг мөн л НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа аж. Д.Батзориг аавынхаа компаниар тогтохгүй ЭБЭЭ компанийн захирал Ц.Эрдэнэсүхтэй хамтран мод бэлтгэх, нийлүүлэх, тээвэрлэх, борлуулах ажил хийж байсан гэнэ. “Монгол ойжуулалт” компанийн захирал Н.Мөнхбат, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Мөнхбаяртай хамтарч компанийнх нь нэрээр мод бэлтгэж, борлуулдаг байжээ. Түүнчлэн “Манзушир трейд” ХХК-ийн захирал Т.Саруулын аав нь БОНХЯ-ны Ойн үндэсний хорооны дарга Л.Төмөрхүү гэнэ. Хууль хэрэгжүүлэх, хяналт тавих ёстой албан тушаалтнууд модны ченжүүдтэй нийлж, тэднийг хамгаалж байгаа нь чононд хонь хадгалуулахын үлгэр мэт.
Г.ЦОЛМОН