Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд өчигдөр 18.00 цагийн үед хөдөлж байсан галт тэрэгний зүтгүүрт гал гарчээ. Орон нутгийн эх сурвалжийн өгүүлснээр, Замын-Үүд өртөөнөөс хөдлөөд хоёр минутын дараа зүтгүүрт гал гарч эхэлсэн гэнэ. Энэ үед машинч нар ослын зогсолт хийж, улмаар галыг тархаахгүй, унтраах арга хэмжээ авсан аж.
Улмаар Замын-Үүд өртөөний гал унтраах ангийн гал сөнөөгчид очиж, галыг унтраажээ. “Галт тэрэгний угсраатай байдаг хоёр зүтгүүрийн арын хэсэгт нь гал гарсан. Галыг унтраасны дараа зүтгүүрийг сэлгэж, ар талынхаа нэмэлт зүтгүүрийг урдаа явуулахаар болсон байна. Галт тэргэнд зорчиж явсан хүмүүсийн мэдээлж буйгаар гал даамжирсан бол нэгдүгээр вагонд явсан хүүхдүүдэд аюул учирч болзошгүй байсан. Галт тэрэг ослын зогсолт хийсний дараа хүүхдүүдийг буулгасан гэлээ.
Г.РАВЖАА