“Нарантуул”, “Хархорин” зэрэг худалдааны төвд хууль бусаар сум, галт хэрэгсэл борлуулагчдыг бараагаар хангадаг хоёр хүнийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд өнгөрсөн мягмар гаригт саатууллаа. Ченжүүдийг сумаар хангадаг хоёр хүний нэг нь Баянзүрх, нөгөө нь Баянгол дүүрэгт оршин суудаг бүсгүйчүүд аж. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Дарь-Эхийн гудамжинд оршин суух Э гэх эмэгтэйн гэрээс ЭЦГ-ын болон тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд дөрвөн мянган сум хураан авсан байна. Үүний дийлэнх нь байлдааны зориулалттай АКМ болон “Макаров” бууных, үлдсэн нь винтов, дорбинкны сум байжээ.
Харин Баянгол дүүргийн Х хороололд оршин суудаг А гэх эмэгтэйн гэрээс АКМ, винтов, дорбинкны 5000 сум хураан авсан гэнэ. Тэд “Нарантуул”, “Хархорин” захын сумны ченжүүдэд сум нийлүүлдэг байснаа хүлээжээ. Түүнээс гадна ангийн мах, арьс цөөнгүйг хураасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ОХУ-д 7.62 мм-ийн буюу байлдааны АКМ бууны сум үйлдвэрлэхээ больсон аж. Гэхдээ Мон гол, Вьетнам, Афганистан зэрэг цөөн орны зэвсэглэлд энэ төрлийн буу байгаа бө гөөд үйлдвэрлэл зогссоноос хойш сум нийлүүлээгүй гэдгээ ОХУ тал манайд мэдэгдсэн гэнэ. Тиймээс цэргийн ангиудын галт зэвсэг, сум хэрэгслийн хадгалалт, хамгаа лалт сулаас болж жирийн иргэдийн гар дээр хүрсэн гэж үзэж буй аж.
Одоогоос 2-3 жи лийн өмнө Зэвсэгт хүчний зарим ангийн агуулахаас байлдааны сум их хэмжээгээр алдагдаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байсан. Дээрх хоёр эмэгтэй ангийн бууны сумаа гадаадаас авчирсан гэж тайлбарласан бөгөөд зөвшөөрөлгүйгээр оруулж ирэхэд нь хил гаалийнхан холбогдсон байж болзошгүй гэнэ.
Г.РАВЖАА