Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг тойрсон үйл явдал өчигдөр, өнөөдрийн хэвлэлүүдийн гол дуулиан болж байна. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид заасан үндэс лэлээр сэжигт нээр тооцож, шалгаж эхэлжээ. АТГ, НПГын эх сурвалж “Хууль зүйн дэд сайдын албыг хашиж буй иргэн Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъяныг Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн хоёр, 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгахаар болсон.
Тодруулбал, албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахыг завдсан гэм буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа” гэлээ. Тэрбээр эрүүгийн хэрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэн Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох хүсэлтийг Интерполын нарийн бичгийн даргын газарт илгээхдээ Хууль зүйн дэд сайдын албан тушаалынхаа нэрийг барьсан гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа юм.
Дэд сайд Э.Эрдэнэжамъянаас энэ талаар тодрууллаа.
-Таныг АТГ-аас Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид заасан үндэслэлээр сэжигтнээр татсан гэсэн. Албан ёсоор тогтоолоо танд танилцуулсан уу?
-АТГ-ынхан өчигдөр надаас гэр чийн мэдүүлэг авч эхэлж байгаад тасалдсан. Дөнгөж сая (өчигдөр 14.00 цагт) АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд ирж, сэжигтнээр татаж буй тухай зарлан дуудах хуудас өгөөд явлаа. Яг ямар зүйл ангиар сэжигтнээр тооцож байгаа нь зарлан дуудах хуудас дээр байдаггүй юм. Тийм учраас би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би энэ мөчөөс эхлээд эрүүгийн хэргийн сэжигтнээр шалгуулах болж байна.
-Тэгвэл Интерполын нарийн бичгийн даргын газарт захидал бичсэн нь үнэн гэж та тайлбар өгсөн гэсэн. Яагаад ийм захидал бичих болсон юм бэ. Энэ үйлдэл чинь хэн нэгний ашиг сонирхлын үүднээс хийгдэж байгаа юм биш үү?
-Би 10-аад хоногийн өмнө Интерполын нарийн бичгийн даргын газарт захидал илгээсэн нь үнэн. Ингэхдээ Хууль зүйн дэд сайд, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүнийхээ өмнөөс илгээсэн. Би үүнийг хэн нэгний ашиг сонирхлын төлөө бус хууль хэрэгжээсэй гэдэг үүднээс бичсэн юм. Манай намын дарга Н.Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор түүний дүү Н.Энхтуяа болон иргэн Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл тус байгууллагын албан ёсны цахим хуудаст гарсан байгаа. Олон улсын эрүүгийн цагдаа гийн байгууллага буюу Интерпол дөрвөн төрлийн хэрэгт эрэн сурвалжлах ажиллагаа явуулах эрхгүй байх тухай Үндсэн хуульдаа заасан байдаг. Тухайлбал, хүний эрх зөрчигдсөн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан, шашин шүтлэгийн улмаас хавчигдсан, улс төрийн хэрэгт сэжиглэгдсэн хүнтэй холбоотой асуудалд Интерпол оролцохгүй байхаар хуульчилсан байдаг.
Харин хар тамхи, зэвсгийн наймаа, алан хядлага, хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ихэнхдээ эрэн сурвалжилдаг. МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэг бол улстөрийн хэрэг, хэлмэгдүүлэлт гэж манай намынхан үзэж байгаа. Түүнээс гадна Улсын Дээд шүүхээр гэм буруутай нь эцэслэн ший дээгүй байгаа шүү дээ. Дээд шүүх Н.Энхбаяр даргыг цагаатгах боломжтой. Бид энэ хэргийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзээд шинжээчээ явуулж судлуулан дүгнэлт гаргуулж өгөөч, улс төрийн хэрэгт эрэн сурвалжилж байгаа энэ хоёр хүнийг хайх ажиллагаагаа зог соож өгөөч гэсэн хүсэлт илгээсэн. Мөн энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хэрэгтэй хамаатай, улс төрийн зорилготой үйлдэл” гэдгийг ч дурдсан. Манай намынхан төдийгүй олон хуульч Интерпол дүрэм журмаа зөрчсөн юм биш үү гэж үзэж байгаа. Тиймээс шинжээч явуулаач гэсэн хүсэлт тавьсан юм. Би Интерполд дэд сайд, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүний нэрийн өмнөөс захидал бичсэнээ буруу гэж бодохгүй байна.
-Интерполоос таны захидалд ямар хариу илгээв?
-Надад албан ёсоор хариу ирүү лээгүй. Харин Цагдаагийн ерөнхий газар дахь Интерполын Монголын товчоо руу тус байгууллагын нарийн бичгийн даргын газраас захидал илгээж, нягталж үзэх хүсэлт илгээсэн бололтой юм. Манай Интерполын товчооныхон харин түүнийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнд дамжуулсан юм шиг байна. Уг нь энэ асуудал бол АТГ-ынханд огт хамаагүй хэрэг шүү дээ. Хэрэв Интерполоос шинжээч ирж судлаад улс төрийн хэрэг гэдгийг тогтоовол Интерпол ч, Монголын цагдаагийн байгууллага ч ноцтой асуудалд орно. Энэ үүднээс би Интерполд хандсан юм.
-Та заавал яагаад Хууль зүйн дэд сайд гэж бичсэн юм бэ. Энэ чинь албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж байгаагийн нэг хэлбэр гэж үзэх хүн олон байгаа.
-Би өөрийнхөө үйлдлийг зөв гэж бодож байна. Интерполын нарийн бич гийн даргын газар руу иргэн Э.Эрдэнэжамъян захидал бичихээр ямар нэг арга хэмжээ авахгүй нь ойлгомжтой. Тиймээс би Хууль зүйн дэд сайд, МАХНын гишүүн гэж бичсэн байгаа. Би улс төрийн албан тушаал хашиж байгаа ч хилс хэрэгт хэлмэгдэн ял шийтгүүлээд байгаа намын даргынхаа төлөө дуугүй сууж чадахгүй. Сайд, гишүүн болоод дуугүй болчихдог хүмүүс бий. Би тийм хүн биш. Зөвхөн энэ хэрэг асуудал ч бус, Монгол Улс даяар болж буй шударга бус үйл явцтай тэмцэнэ. Сайд Х.Тэмүүжин, бид хоёрт өдөр болгон хууль, хүчний байгууллагын хантай холбоотой гомдол их ирдэг. Эндээс үзэхэд шударга ёс хэр тогтож байна вэ гэдэг нь харагдаж байна. Улс төрийн албан тушаал хашиж буй бүх хүн намынхаа эрх ашгийн төлөө ажиллаж байгаа шүү дээ.
АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг, манай сайд Х.Тэмүүжин гээд. “Шударга ёс” эвсэл Засгийн газар орж ажиллаж, мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг тогтооно гэж тусгасан байгаа. Мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө би ажиллана. Дэд сайдынхаа ажлыг ч хийнэ, намынхаа ажлыг ч бас хийнэ. Ингэж ажиллуулахгүй гэвэл би энэ албан тушаалд байх шаардлагагүй. Би МАХН-ынхаа төлөө, шударга ёсны төлөө цаашдаа ч дуугарах болно. Энэ намын нэрийн өмнөөс Хууль зүйн дэд сайд болсон. Тиймээс дэд сайд боллоо гээд Н.Энхбаяр даргын хилс хэргийг хүлээн зөвшөөрөхгүй.
-Эрүүгийн хэргийн сэжигтнээр таныг дуудсан байгаа. Хэрэг даамжирч, таны албан тушаалаас буулгах, магадгүй эрүүгийн хариуцлагад татах болбол та ямар арга хэмжээ авах вэ?
-Тайлбараа зөв өгөөд явахаар энэ асуудал гайгүй болох байх. Яг үнэндээ бол би захидал илгээснээрээ хууль зөрчөөгүй. Харин ч хууль зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн гэж бодож байна. Миний илгээсэн захидлаас болж Интерпол Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоохгүй байх. Түүнээс гадна энэ захидлыг бичсэний төлөө би хариуцлага хүлээхгүй байх гэж бодож байна. Би тус байгууллагын албан ёсны цахим хуудасны харилцах цонхонд нь захидлаа бичсэн байгаа.