ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдөр Улсын Дээд шүүхэд шилжүүлжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3.5, О.Зоригтод 2.6 жил хорих, Г.Ганбаатарыг хорих шаардлагагүй гэж үзээд батлан даалтад гаргасан.
Цагдаагийн удирдлагууд хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчдээс хэн нь уг хэрэгтэй танилцаж илтгэх нь тодорхойгүй байна. Ямартай ч гучин таван хавтаст хэрэгтэй илтгэгч шүүгч 30 хоногийн дотор танилцаж, шүүх хурлыг товлох аж.
Г.РАВЖАА