Иргэдийн “Iphone” болон “Samsung” загварын андройд үйлдэлтэй гар утас залилдаг дөрвөн залууг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд саатуулан шалгаж байна. Улаанбаатар хотын харьяат, 20-21 настай Н, З, Б, Г нар бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байсан бөгөөд гурав нь садан төрлийн холбоотой гэнэ.
Тэд хэд хэдэн цахим хуудаст “Iphone-4”, “Samsung” загварын андройд гар утас худалдана” гэсэн зар байрлуулж, ярьсан хүмүүстэй Бөхийн өргөө, X хороолол, “Тэнгис” кинотеатрын дэргэдэх орон сууцны гадаа уулздаг байж. Хэн нэг нь утас зарах хүнтэй уулзаж байгаад “Манай эгчийнх энэ байранд байдаг юм. Дээшээ гараад эгчид үзүүлчихээд ирье гээд утсыг нь аваад ордог гэнэ. Улмаар утас руу нь залгаж, гарч ирээд мөнгөө авчих гэдэг аж. Утсаа өгсөн хүмүүс шатаар өгсөх хооронд аль нэг давхарт нуугдаж байгаад зөрж гараад зугтдаг байсан гэнэ.
Харин утас худалдаж авах гэсэн хүмүүстэй уулзаад эхэндээ оригнал гар утас 400 мянгаар зарна хэмээн үзүүлдэг гэнэ. Тэгээд мөн л орон сууц руу орж “Би дээшээ гарч хадгалсан дугааруудаа хуулаад авчихъя” гээд ордог аж. Хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ хуурамч, Хятадад үйлдвэрлэсэн утас өгөөд “Гэртээ очоод 2-3 цаг цэнэглэж байгаад асаагаарай. Тэр болтол битгий асаа” гэж хэлдэг гэнэ. Гаднаас нь харахад жинхэнээс нь ялгахын аргагүй дуураймал утас авсан иргэд гэртээ очоод хэлснийх нь дагуу цэнэглэж байгаад асаахдаа хуурамч утас авснаа мэддэг байж. Одоогоор тэдэнд дээрх байдлаар залилуулсан “Iphone”, “Ipad”, нотебүүкээ алдсан 15 хүн тогтоогдоод байгаа аж. Сэжигтнүүд ШУТИС-ийн КТМС-ийн төгсөх ангийн оюу тан бөгөөд “Сургалтын төл бө рөө олох гэж ийм хэрэг хийсэн” гэж мэдүүлжээ.
Г.ОРЧЛОН