Цаазын ялаас татгалзаж буйгаа зарлаж, шүүхээс ялын дээд хэмжээ сонсээоод, уучлал хүссэн хэнд ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх мэдлийн дагуу цаазыг ялыг нь хэлтрүүлэхээр болсон. Үүнийхээ дагуу Хөвсгөл аймгийн харьяат Н.Мөнх-Оргилд уучлал үзүүлжээ.
Тэрбээр 2010 оны тавдугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII багийн нутагт долоон настай охиныг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг боомилж, хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн. Түүнчлэн 2010 оны дөрөвдүгээр сард Баянгол дүүрэгт бага насны гурван охиныг хүчирхийлж, нэгийг нь бүрэлгэхийг завдсан хэрэг үйлдсэн нь гурван шатны шүүхээс тогтоогдсон юм.
Ерөнхийлөгч Н.Мөнх-Оргилд уучлал үзүүлснээр тэрбээр гянданд ганцаараа нэг өрөөнд 30 жилийг өнгөрүүлэх болж байна.
Г.РАВЖАА