Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан С өнгөрсөн баасан гаригт золгүйгээр амиа алджээ. Тус сургуулийнхан Төв аймгийн Баянчандмань сум дахь сургалтын бааздаа марш зохион байгуулсан юм байна. Арван км-ийн маршид нэгдүгээр дамжааныхан оролцсон аж.
Баян-Өлгий аймгаас өнгөрсөн хавар тус сургуульд элссэн тэр хүү маршид дөрвөн км шахам гүйгээд гэнэт ухаан алдан унасан гэнэ. Түүнд яаралтай тусламж үзүүлсэн ч сэхээ авахгүй байсаар нас баржээ. Энэ хүү өнгөрсөн зун цэргийн анхан шатны сургалтад хамрагдан маршид гүйж байсан ч харшилах зүйл мэдэгдэж байгаагүй гэж хамт суралцдаг нэг сонсогч өгүүлэв.
Дээрх хэрэгтэй холбогдуулан Төв аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Талийгаач сонсогчийн аав нь Баян-Өлгий дэх хилийн нэг îòðÿäûí îðëîã÷ äàðãààð àæèëëàäàã àæ.
Д.ДАГВА