Баянгол дүүргийн шүүх сүлжээний гэх залилангийн хэргийг анхан шатны журмаар хэлэлцэж, гэм буруутай хүмүүст ял шийтгэжээ. Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг нар нь “Говийн хөгжлийн ирээдүй” нэртэй төрийн бус байгууллага байгуулж, байр, машинтай болох гэсэн хүмүүсээс мөнгө авч, сүлжээний үйл ажиллагаа явуулсан байна.
УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Ажлын хэсэг гаргаж уг хэргийг шуурхай шалгаж дууссан бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонноров дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх дөрвөн хүн 40 гаруй хүнээс 69.7 сая төгрөгийг нь залилан мэхэлсэн нь тогтоогдсон аж.
Баянгол дүүргийн шүүх .Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнө Баянгол дүүргийн шүүх Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг нарт холбогдох хэргийг хэлэлцээд тус бүрээс нь 100 мянган төгрөгийн хөрөнгө хурааж, 10 жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Г.ЦОЛМОН