“Оросоос Монголд хууль бусаар галт зэвсэг, сум нийлүүлдэг байсан томоохон сүлжээг хаалаа. Цагдаагийн ажилтнууд 50 мянган сум хураан авчээ” гэж ОХУ-ын Алтайн хязгаарын Цагдаагийн газраас мэдээллээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүдийг ээлжит наймаандаа явж байх үед нь цагдаа нар барьж авсан байна. Баригдсан хоёр хэрэгтний нэг нь ОХУ-ын Тува, нөгөөх нь Монголын иргэн байжээ.
Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг Томск муж болон Алтайн хязгаарт хууль бусаар зэр зэвсэг худалдан авч Тувагийн Кош-Агач тосгонд аваачдаг, тэндээсээ Монголын хил дээр очиж монголчуудад зардаг байсан гэдгийг тогтоосон байна. Гэмт хэрэгтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд зэвсэг худалдаж авч байсан, Монголд зарж байсан сувгийг íü èëð¿¿ëýõýýð àæèëëàæ áàéãàà àæ.
М.СУГАРАА