МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр болсныг эсэргүүцэж, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүдэн шүүн таслах ажиллагааг 06.00-22.00 цагийн хооронд явуулах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал үүнийг зөрчиж, шөнийн 01.20 цаг хүртэл үргэлжилсэн.
Улмаар шүүх хуралдаан Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл болон Олон улсын хүний эрхийн фактуудыг ноцтой зөрчсөн. Мөн түүнд холбогдох дөрвөн хэргийн материал эхэндээ 49 хуудас байсан бол, давж заалдах шатны шүүх хурлын үеэр 52 хуудас болж нэмэгдсэн байсан” гэв.
С.Нарангэрэл өмгөөлөгч цаашид Улсын дээд шүүхэд хандаж, нааштай шийдвэр гаргахгүй бол олон улсын шүүхэд хандахаар төлөвлөж байгаа аж.
С.Заяа