-Бие хамгаалах зориулалттай хийг хэрхэн хэрэглэхийг ээж нь зааж өгсөн байна-
Сүүлийн үед өсвөр насныхан ахуйн хэрэглээний хий үнэрлэн мансуурах явдал газар аваад байгаа төдийгүй нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий авч явах болсон. Өчигдөр Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн XI ангийн сурагч ангидаа хий цацжээ. Тухайн үед хичээл зааж байсан багш хий цацсаныг мэдэж, сургуулийн захиргаандаа мэдэгдсэн аж. Үүний улмаас тус ангийн таван сурагч ийн ухаан балартаж, хоёр хүүхдийн амьсгал боогдон эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаар тус сургуулийн захирал Б.Уртнасангаас тодрууллаа.
-Бид шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн. Ухаан балартсан сурагчдыг эмнэлэгт хүргэсэн ч хэдэн цагийн дараа гэртээ харьцгаасан. Хий цацсаны дараа ангид байсан сурагчдын нүд аргаж, амьс гал боогдсон тухайгаа ярьсан. Энэ хий багтраа болон харшилтай хүмүүсийн өвчнийг сэдрээдэг юм билээ.
-Ямар учраас ийм үйлдэл хийх болсон юм бол?
-Тухайн сурагчийн ээж нь зочид буудалд ажилладаг юм билээ. Уржигдар орой ажлаасаа ирэхдээ жижиг баллонтой хий авчирч, биеэ хамгаалах зорилгоор хэрхэн хэрэглэдгийг зааж өгсөн гэсэн. Хүү ангийнхандаа сонирхуулахаар авч ирээд ийм явдал болсон юм билээ.
-ОХУ-д үйлдвэрлэсэн, зөвхөн хүчний байгууллагад ашигладаг хий байсан гэсэн. Хэдий хэмжээтэй цацсан юм бол. Сургуулийн хонгилд бас цацсан юм биш үү?
-Цагдаагийн байгууллагынхан хэргийг шалгахаар тэр хүүхдийг авч явсан. Ямар үед хэрэглэдэг болохыг нь мэдээгүй учраас хичээлийн үеэр гар руугаа бага хэмжээгээр цацсан гэж тэр ярьсан байна лээ. Түүний ээж “Би хүүдээ өгсөн нь үнэн” гэж хэлсэн. Харин сургуулийн хонгилд цацаагүй. Тэр хий нь агаарт хурдан тархдаг учир багш нарын ч хоолой боогдож байсан гэсэн. Гэхдээ хэсэг хугацааны дараа сарниад алга болчихдог юм билээ.
Онцгой байдлын хэлтсийнхэн ангийг агааржуулж, хорыг гадагшлуулсан. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдэдээ анха рал хандуулах хэрэгтэй байна. Өсвөр насны хүүхдүүд аливаа зүйлийг сонирхох нь түгээмэл. Тиймээс ядаж буруу үлгэр дуурайл үзүүлмээргүй байна гэв.
С.АЗ