Нийслэлд сүндэрлэж байгаа барилгын ажлууд нэг мөсөн тараа таниулж авах нь. Өчигдөр гэхэд л Хан-Уул дүүргийн III хороо буюу 18 дугаар дунд сургуулийн зүүн урд талд ба ригдаж байсан 12 давхар барилгын зур гаан давхраас хоёр хүн унаж, бэртлээ. Тус давхарт засал чимэглэл хийж байсан 25-30 насны н.Хосбаяр, н.Бат-эрдэнэ хэ мээх хоёр залуу ачаа өргөх зориулалттай тав цан дээр сууж яваад ийнхүү унажээ. Уг осол 13.00 цагийн үед гарсан бө- гөөд Яарал тай тусламжийн төвийн эмч нар тэднийг ГССҮТ-д хүргэжээ. Энэхүү барилгын захиалагч нь “Мандал Алтай” ХХК, гүйцэтгэгч нь “Төгс үлэмжийн чанар” ХХК гэнэ. Уг барилгын ажлыг ахалж буй н.Одхүү “Өглөө өргөгчийн татлага мултарсан байхад дээрх хоёр залуу ян зал сан юм. Тэгээд доош бууж барилгын мате риал ачаад өгсөх үед татлага нь дахин тасар сан байна. Гэх дээ даац хэтрүүлсэн зүйл байхгүй” гэв. Тэнд байсан ажилчид тэдний биеийн ил хараг дах хэсэгт ямар нэгэн бэртэл харагдаагүй ч эмч нар дотуур цус алдсан, нуруундаа хүнд бэр тэл авсан байж болзошгүй гэсэн гэлээ. Уг хоёр залуугийн нэг нь амиа алдсан бө гөөд нөгөөх нь сэхээн амьдруулах тасагт хэвт сэн байна. Тус барилгад монгол ажилчид тав, зургаан бригад болон ажилладаг юм байна. Уг осолтой холбогдуулан Хан-Уул дүүргийн Цаг даагийн хэлтсээс тус барилгын зүүн хэсэгт битүү хамгаалалт хийхийг даалга сан юм. Учир нь 18 дугаар сургууль руу орохын тулд энэхүү барилгын хажуу гаар гардаг бөгөөд хойд талдаа хамгаа лалт хийсэн ч зүүн тал даа ямар ч хамгаалалт гүй аж. Тиймээс нэн яаралтай хамгаа лалт хийхийг даалга сан бөгөөд үүрэг даал гавар биелүүлээгүй тохиолдолд барилгын ажлыг зогсоож, битүүмжилнэ гэсэн юм.