Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр хүний нэр төрд халдсан гэх “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийг хэлэлцэж, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулав. Тэрбээр хоёр жилийн өмнө бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг гэмт хэргийн сүлжээнд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг холбогдуулан бичсэн билээ. Тиймээс одоогийн УИХ-ын гишүүн Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, анхан шатны шүүхээс сэтгүүлчийг цагаатгасан ч тэрбээр давж заалдахаар болсон юм. Энэ талаар “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Анхан шатны шүүхээс нийтлэлийг тань гэмт хэргийн шинжтэй бус хэмээн үзэж цагаатгасан.Гэтэл энэ удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгд үүлсэн буюу 8.5 сая гаруй төгрөгөөр торгох шийдвэр гаргасан нь хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?
-Шүүх хуралдаан дөрв өн цаг үргэлжилсэн. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гурван минутын дотор гарсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. Шүүх хуралдааны явцад ажиглаж байхад Б.Наранхүүгээс илүү прокурор, шүүгч л гомдолтой хэмээн илт нэг талыг бариад хэлэлцсэн. Би нэг л зүйлийг хэлье. Би бол цагдаагийн ажилтан биш. Тухайн үед бүртгэгдсэн бага насны охидыг садар самуунд уруу татаж, худалдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байсан уу гэвэл байсан. Нийтлэл бичихээс өмнө биеэ үнэлсэн бага насны хэд хэдэн охинтой уулзахад тэд “Наранхүү гэдэг захирал надад бэлгийн харьцаанд орох санал тавьсан. 400 ам.доллар өгье” гэж хэлсэн тухай ярьж байсан. Тэдний дундаас А гэдэг охин “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү надад энэ саналыг тавьсан.Би түүнтэй хоёр удаа уулзаж саарал өнгийн жийп машинд нь суусан” гээд тодорхой ярьсан. Харамсалтай нь, энэ охин маань хожим мэдүүлгээ эрс өөрчлөөд би ялагдал хүлээгээд сууж байна. Мэдүүлэг өөрчлөх болсон асуудал нь таван сая төгрөгтэй холбоотой юм билээ. Хохирогч охидод таван сая төгрөг өгсөн тухай асуудлыг гэрчилдэг мөрдөн байцаагч ч байдаг. Даанч үүнийг холбогдох байгууллага нь шалгаагүй.
-Нэг хэсэг нь энэ хэргийг сэтгүүлч хүний хардах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэж үзэж байгаа. Бас үнэхээр эндүүрэл гараад хувь хүнийг гүтгэсэн бол сэтг үүлч хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай хэсэг ч байгаа болов уу?
-Би өнөөдрийг хүртэл андуураагүй гэж үздэг. Үүнийгээ ч шүүх хуралдааны явцад Б.Наранхүүд өөрт нь хэлсэн. Өөрөөс чинь уучлалт гуйх боломжгүй. Яагаад гэвэл надад өөрийг чинь энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн баримт, итгэл үнэмшил байна гэж хэлсэн. Өөрийнхөө эрх ашгийн төлөө би яваагүй.Хүн худалдаалах, тэр дундаа бага насны охидыг садар самуунд уруу татсан гээд нийгэмд байж болшгүй хууль бус зүйлийн эсрэг явсныхаа төлөө буруутан боллоо. Сэтгүүл зүйд хоточ банхрын үүрэг гүйцэтгэх сэтгүүлч бүрийг ингэж яллаад байвал эрүүл нийгэм, шударга ёсны төлөө хэн дуугарах юм бэ.
-Шүүх хуралд нэхэмжлэгч Б.Наранх үү өөрөө ирсэн гэсэн. Шүүх хурлын үеэр тэдний талынхантай уулзсан уу?
-Уулзаагүй. Шүүх хуралдааны үеэр уучлалт гуйгаад эвлэрэх тухай яриа бол гарсан. Гэхдээ би хүсээгүй. Би шударга үнэнд ялагдааг үй. Харин эрх мэдэл, мөнгөнд ялагдсан. Тиймээс манай өмгөөлөгч давж заалдана гэсэн.
Л.ГанЧимэг