Булган аймгийн Дашинчилэн сумын Хонгор гэдэг газар намаржиж байгаа малчин Б-ийн гурван настай хүү хоёр настай дүүгээ дайрсан эмгэнэлт хэрэг саяхан гарчээ. Тэрбээр аавынхаа “Портер” маркийн машин дотор тоглож байгаад санамсаргүй асаахдаа уг машины доор нь тоглож байсан дүүгээ дайрч, амийг нь хохироосон байна. Түүнчлэн хэдэн сарын өмнө 10 настай хүү дөрвөн настай дүүгээ хөнөөсөн харамсалтай хэрэг болсон билээ.
Гэнэн хүү “Ээжийн талх аваарай гэж өгсөн 1000 төгрөгөөр дүү чихэр авчихсан юм” хэмээсэн учир хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ. Энэ мэт хэрэг удаа дараа гарч байгаа тул цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналт, автомашины аюулгүй байдлаа сайтар анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.
С.Аз