Сүүлийн үед өсвөр насныхан ахуйн хэрэглээний хий (газ) үнэрлэж, мансуурах нь ихэссэн түгшүүртэй мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо. Саяхан Өвөрхангай аймагт өсвөр насны охин ийм болчимгүй үйлдлээсээ болж, хордож амиа алдсан хэрэг гарсан. Мөн хэд хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар дунд сургуулийн VIII ангийн долоон хүүхэд хий үнэрлэж байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн илрүүлсэн.
Гэтэл уржигдар Баянзүрх дүүргийн XIV сургуулийн хэсэг сурагч мөн л хий үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан талаар эх сурвалж өгүүлэв. Тус сургуулийн нэгэн сурагч “Энэ явдлыг нуун дарагдуулаад нийтэд мэдээлэхгүй байна. Манай сургуулийн зарим хүүхэд үе үе ингэж мансуурдаг. Энэ явдлыг болиулах хэрэгтэй” гэв.
С.АЗ