Манай улсын таван иргэн өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын Тэнжиний боомтоор 200-800 грамм хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан. Энэ хэрэгт холбогдон, саатуулагдаад байсан залуусын шүүх хурал болж, хар тамхи зөөвөрлөж, хил давахыг оролдсон Б-д тус улсын Ардын шүүхээс цаазын ял оноожээ.
Харин түүний хамтрагчид болох Б, Н нарыг эмэгтэй хүн учраас ял бууруулж, насаар нь хорихоор болсон байна. Түүнчлэн Г, Ц нарыг 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
С.АЗ