УИХ-ын хоёр гишүүний зодоон нэг хэсэг дуулиан болсон. У.Хүрэлсүхэд цохиулсныхаа дараа Г.Баярсайхан гишүүн шүүхэд хандахаа мэдэгдэж, нөгөөх нь “Тэр эхэлсэн учраас өөрөө надаас уучлалт гуйх ёстой” гэж байсан билээ. Юу тай ч МАН-ын цөс ихтэй гишүүн нөгөөхөө хэрхэн цохиж унагахыг олон нийт телевизээр харсан. Тэгвэл Г.Баярсайхан гишүүний бухимдал тайлагдсан бололтой. Тэрбээр шүүхэд хандахг үй гэсэн байр суурь баримталж байна. “За энэ асууд лаар шүүх мүүх гэж яваад яах вэ, зүгээр орхихоор шийдсэн” хэмээн тэр ярина лээ.