Онцгой албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа төсөл санаачлагч нь тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, цаашид тамхинд онцгой албан татварыг ногдуулахдаа дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ижил хэмжээгээр тогтоон, татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцож, хуулийн төсөлд тусгажээ. Автобензин, дизель түлшний гааль, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг салбарын онцлогийг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоохоор тусгасан нь дотоодын нүүрсний уурхайгаас бусад уул уурхайн салбарт нийлүүлэгдэж буй автобензин, дизелийн түлшинд татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх нөхцөлийг бий болгохоор хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсвийн байнгын хорооны баасан гаригийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Онцгой албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсл үүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулахдаа Хүний хөгжил сангаас бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртээхдээ нийтэд нь хавтгайруулж байгааг өөрчлөх, цар хүрээг багасгах, бэлэн мөнгөний хишиг, хувийг тогтмол орлогогүй, нийгмийн дэмжлэг шаардлагатай бүлэгт чигл үүлэх, эмзэг бүлгийн өрхийн орлого огцом буурахаас сэргийлэх үүднээс Хүний хөгжил сангаас 2012 оны 10,11,12 дугаар сард 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор тооцож “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолд нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь уг төслийг чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын төсвийн эх үүсвэргүй алдагдал 553.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа тул Засгийн газрын үнэт цаас гаргах замаар санх үүж үүлэхээр төлөвлөж “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөр өх тухай” тогтоолын төсөл, мөн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэхэд шаардагдаж буй 336.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн дутагдлын 23.5 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангийн 2012 оны эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс санхүүжүүлэх, үлдэж буй 313.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гарган бүрдүүлэхээр тус сангийн 2012 оны төсвийн тодотголын төсөлд тусгасантай холбоотойгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг дэмжив.