Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг огцруулсан, цөмийн хог хаягдал булшлах гэрээ байгуулсан гээд өнгөрсөн өвөл, хавар тус салбарыг тойрсон дуулиан шуугиан багагүй байлаа. Тус газрын даргаар ажиллаж байсан С.Энхбат албан тушаал, эрх мэдлээ урвуулан нэг өдрийн дотор найман аж ахуйн нэгжид цацраг идэвхт ашигт малтмал олборлох 21 тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдээлэл гарсан. Цөмийн энергийн газраас түүний хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлж хүчингүй болгосон ч лиценз авсан найман компани шүүхэд хандсан юм. Шүүх С.Энхбат даргын буруутайг тогтоожээ.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭН
ЦЭГ-ын даргаар ажиллаж байхдаа С.Энхбат “Прайм энержи пауэр ресорсес”, “Нэйшнл ураниум ресорсес”, “Мон нуклер ГМ”, Монгол- 3000”, “Том зам”, “Лорд эко но ми”, “Эрдэс тос”, “Эрчим импэкс” гэсэн компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа юм. Бүр тодруулбал, 2012 оны нэгдүгээр сарын 13-ны 16.00- 18.00 цагийн хооронд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Ингэхдээ 2015 оны нэгдүгээр сарын 13-ныг дуустал хүчинтэй байхаар олгосон байж. Түүгээр зогсохгүй албан бичиг хөтлөлтийн дэвтэртээ С.Энхбат дарга 20-иод дугаар хадгалсан байсан гэдэг.
Ямар бичиг хаашаа явуулах гэж он, сар, өдөр, дугаар хадгалаад байгаа талаар нь тухайн үед ЦЭГ-ынхан хариуцсан албан тушаалтнуудаасаа асуухад тусгай зөвшөөрөл олгосон учир түүнтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллагууд, Байгаль орчны яам, Татварын ерөнхий газарт мэдээлэл явуулах ёстой гэж хариулж байсан юм билээ. Хэдэн жилийн өмнө Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын ажилтнууд мөн л албан бичгийн дугаар хадгалж, иргэдийн лиценз хүссэн өргөдлийг хойшлуулж, хоосон дугаар үлдээж байсныг АТГ-ынхан шалгаж байсан. Ийм аргыг ЦЭГ-ын хуучин дарга хэрэглэж байсан бололтой. Уг нь хуулиараа тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын таван өдөрт багтаан тэр мэдээллийг холбогдох газрууд руу хүргүүлсэн байх ёстой гэнэ. Гэтэл нэг сар илүүтэй хугацаа өнгөрсөн байхад ийнхүү хоосон дугаар үлдээж, тусгай зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл нь ч яваагүй байж.
Тусгай зөвшөөрлийг орон нутгийн ИТХ, Засаг даргын саналыг үндэслэж олгоно гэж заасан байдаг. Гэтэл дээрх найман компанийн хүссэн талбайд тусгай зөвшөөрөл олгох шаардлага хангахгүй, өөр компанийн талбайтай давхацсан, орон нутгийн хэрэгцээний газарт авсан учир мэргэжилтнүүд хяналтын кар тан дээрээ “Олгох бололцоог үй” гэж бичсэн байж. Харин С.Энхбат үүнийг үл ойшоон хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Уг нь тус газрын дүрэм журмаар ЦЭГын дарга тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргадаггүй, харин Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэрээр олгодог байж. Тэр шийдвэрийг нь Цөмийн технологийн газрын дарга бас хянадаг аж. Тэдний шийдвэр гарсны дараа ЦЭГ-ын дарга гарын үсэг зурж, баталгаажуулж тусгай зөвшөөрөл олгодог аж. Гэтэл С.Энхбат дарга дээрх найман компанид дүрэм журмаа хоёрхон цагийн дотор өөрчлөн бүхнийг өөрөө гардан хийжээ. С.Энхбат дарга Ерөнхийл өгчийн зарлигийг ч зөрчиж дээрх найман компанид тусгай зөвшөөрөл олгосон нь ихээ хэн том толгой гаргасныг харуулж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны есдү- гээр сарын 7-нд “Уран, газрын ховор элемент, эрчим хүчний үйлдвэртэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих” 181 тоот зарлиг гаргаж, уран, газ рын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвш өөрөл олгох, эрх шилжүү- лэх асуудлаар шийдвэр гар га хын өмнө ҮАБЗ-ийн хур лаар хэлэлцүүлж байхыг С.Энхбатад үүрэг болгосон байна. Харин С.Энхбат зарлиг гарснаас хойш хэдхэн сарын дараа хэнд ч мэдэгдэлгүй 21 тусгай зөв шөөрөл олгос ныг авлигатай холбон тайлбарладаг юм билээ. Авлигатай тэм цэх газар, прокурорын бай гуул лага энэ асуудалд анхаар лаа хандуулаад үзэхэд болох гүй гэх газаргүй.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУЛЬ БУС ГЭДГИЙГ ШҮҮХ ТОГТООВ
Цөмийн энергийн газ рын дарга асан С.Энх бат хууль бусаар ажлаас халагдсан хэмээн Засгийн газрыг шүүхэд өгсөн. Түүнтэй зэрэгцээд дээрх найман компани ЦЭГ-ыг тусгай зөвшөөрлийг хууль бу саар хүчингүй болгосон хэ мээн Захиргааны хэргийн шүү хэд гомдол гаргасан байна. С.Энхбатыг ажлаас нь хууль бусаар халсан гэдгийг Сүхбаатар дүүргийн шүүх тогтоож, ажилд нь эргүүлэн авах шийдвэр гарчээ. Гэхдээ найман компанид тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэдгийг Нийслэлийн захиргаа ны хэргийн шүүх тогтоов.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаатар, Б.Баясгалан нар шүүхэд “Агентлагийн даргын хувьд хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа хангалтгүй биел үүлж, Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх, захиран, захи рагдах ёсыг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан тул С.Энхбатыг чөлөөлөх шийд вэр гаргасан” гэж тайл барласан байна. Харин шүүхээс С.Энхбатыг ЦЭГын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2.5 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. ЦЭГ-ыг тусгай зөвшөөрөл хууль бусаар хүчингүй болгосон хэмээн “Нэйшнл ураниум ресорсес”, “Прайм энержи пауэр ресорсес”, “Монгол-3000”, “Моннуклер ГМ”, “Том зам” компанийнхан шүүхэд өгч, улмаар ЦЭГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлт тавьсан аж. Дээрх компаниуд дандаа хайгуулын зөвшөөрөл авсан байна. Тухайлбал, “Нэйшнл ураниум ресорсес” нь Сүхбаатар аймгийн Уулбаян, Халзан, Баяндэлгэр сумын нутагт Цагааннуур нэртэй 30 гаруй мянган га-д, “Прайм энержи пауэр ресорсес”-д Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 45 мянган га, Төв аймгийн Бүрэн, Өнжүүл суманд 1535 га, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Уулбаян суманд 187 мянган га-д гэх мэтээр Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь, Булган, Архангай, Дорноговь аймгийн нутагт дээрх найман компанид цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгосон аж.
Гэтэл “Нэйшнл ураниум ресорсес”, “Прайм энержи пауэр ресорсес”, “Монгол- 3000”, “Том зам”, “Лорд экономи”, “Эрдэс тос” компанийн авсан талбай нь зураг зүйн шүүлт хийж үзэхэд аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцсан нь тогтоогдсон байна. Монгол Улсын Ерөнхийл өгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудлаар чиглэл өгч, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүү- лэхээр үүрэг болгос ныг илт зөрчиж, ЦЭГ-ын дарга цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгох шийдвэр нь үндэслэлтэй гэж шүүх үзэв. Ийм хууль бус шийдвэр гаргасан С.Энхбат ЦЭГ-ын даргаар дахин томилогдох гэж буй талаар сураг дуулдав. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар маань шударга бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ мэдэгдсэн. Хууль бус үйлдэл нь шүүхээр тогтоогдсон энэ эрхэмд шинэ Засгийн газарт багтах боломж байхгүй л байлтай.
Г.РАВЖАА