Гуравдугаар эмнэлгийн баруун талд барьж буй зургаан давхар барилгын бетоныг цутгаж байсан зуурмагны машин өчигдөр 17.00 цагийн үед унажээ. Биднийг 17.30 цагийн үед очиход Соппорогийн тойргоос III, VI хороолол руу өгсөх зам дээр зуурмагын машины сум нь арагшаагаа савж унасан байлаа. Осол гарах үед 8-10 гаруй насны хоёр охин ээжтэйгээ зам хөндлөн гарч яваад нэг нь зуурмагны машины суманд дарагдан газар дээрээ амь насаа алджээ. Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Одбаяр “Ослын улмаас 10 гаруй насны охин амь насаа алдсан. Түүнчлэн зуурмагны машины сум УНР 27-09 улсын дугаартай автомашин дээр унаж зорчиж явсан хоёр хүн бэртсэн. Талийгаач охинтой хамт явж байсан ээж, охины хувьд хөнгөхөн бэртсэн. Зуурмагын машины жо лоочийг замын цагдаагийн бүрэлдхүүн байцаахаар авч явлаа. Уг осол юунаас болсныг шал гаж эхэлсэн. Энэ барилгыг бариулж байгаа компанийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ. Энэ осол болохыг харсан иргэд эмч нарт хэлж, осолд өртсөн охинд анхан шатны тусламж үзүүлэх гэсэн чинь нэгэнт оройтсон байжээ. Ослын улмаас цахилгааны гурван шон эвдэрч, кабелийн утаснууд тасарсан байв. Тус барилгын талаар ойр хүмүүсээс асуухад солонгос ажилчид байдаг, Япон инженерүүд ажилладаг гэлээ.